Өдөр тутмын
хөдөлгөөнд зориулсан.
Хотын зам, ажилдаа явах маршрут, амралтын өдрийн аялал. MAGNATEC цувралын тоснуудтай танилцаж, өөрийн хөдөлгүүрийн шаардлагад тохирох хувилбарыг сонгоорой.
MAGNATEC цувралыг үзэх ↗


Хотын зам, ажилдаа явах маршрут, амралтын өдрийн аялал. MAGNATEC цувралын тоснуудтай танилцаж, өөрийн хөдөлгүүрийн шаардлагад тохирох хувилбарыг сонгоорой.
MAGNATEC цувралыг үзэх ↗
W тэмдэгтэй тоо нь тосны бага температур дахь зуурамтгай чанарын ангиллыг илэрхийлнэ.
Хоёр дахь тоо нь өндөр температур дахь зуурамтгай чанарын ангиллыг илэрхийлнэ.
Тосны зуурамтгай чанар болон автомашин үйлдвэрлэгчийн шаардсан стандартыг хамтад нь шалгаарай. Ижил 5W-30 гэсэн тэмдэглэгээтэй тоснууд өөр шаардлага, зөвшөөрөлтэй байж болно.
Автомашиныхаа гарын авлага болон тухайн тосны савлагаа, техникийн хуудсыг тулгаж сонгоно.
Автомашины гарын авлагаас SAE зуурамтгай чанар болон API, ACEA, үйлдвэрлэгчийн тусгай шаардлагыг шалгана. Дараа нь бүтээгдэхүүний техникийн хуудсанд эдгээр шаардлага байгаа эсэхийг тулгана.
Зөвхөн зуурамтгай чанар ижил байгаагаар нь сонгохгүй. Тос бүрийн стандарт болон үйлдвэрлэгчийн зөвшөөрөл ялгаатай тул бүтээгдэхүүний бүтэн нэр, техникийн хуудсыг шалгаарай.
Автомашин үйлдвэрлэгчийн заасан хугацаа, гүйлт болон ашиглалтын нөхцөлийг дагана. Тосны цувралын нэрээр бүх машинд ижил солих хугацаа тогтоохгүй.
Зах зээл, үйлдвэрлэлийн үеэс хамааран савлагаа, бүтээгдэхүүний хувилбар өөр байж болно. Энд Австралийн Castrol каталогийн бүтээгдэхүүний зургуудыг ашиглав. Худалдан авахдаа бодит савлагааны нэр, стандарт, техникийн мэдээллийг шалгаарай.